Sunday, September 28, 2008

Дархан Минж компани

Дархан Минж компани нь 968 сая төгрөгийн эргэлттэй, дотоодын зах зээлийн 10
гаруй хувийг эзэлдэг аж ахуйн нэгж бөгөөд нийт 70 гаруй байнгын ажиллагсадтай.
Тус компаний эрхэлдэг гол үйл ажиллагаа нь хонины нэхийг боловсруулан эцсийн
бүтээгдэхүүн болох нэхий оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд
борлуулдаг. Сүүлийн жилүүдэд Хувийн Хэвшлийг Дэмжих Төслийн хүрээнд испани
мэргэжилтний зөвлөх үйлчилгээг авснаар боловсруулсан нэхий арьсны чанар илт
сайжирсанаар хэрэглэгчдийг илүү олноор татаж, борлуулалт нэмэгдэн өрсөлдөх
чадвар нэлээд дээшилсэн. Энэ амжилтанд нөлөөлсөн өөр нэг зүйл бол дотоод
зах зээлээс авахад чанарын хувьд шаардлага хангадаггүй, хэрэглэгчид чухалчлан
анхаардаг хэсгүүдэд (жишээ нь, нэхий дээлийн зах, эмжээр гэх мэт) хэрэглэх
түүхий эд материалыг гадаадын зах зээлээс худалдан авч хэрэглэсэн явдал байв.
Бүтээгдэхүүнийг төлбөрийн чадвар сайтай, өвөрмөц содон байхыг зорьдог
хэрэглэгчид илүү сонирхож байгаа нь зах зээлд ялгарах стратегиар хөгжих чиг
хандлагыг дэмжиж өгч байна. Эрэлт нэмэгдэх хандлагатай байгаа нь зөвхөн
дотоодын хэрэглэгчид төдийгүй, Орос улсын хил залгаа муж, нутгуудаас
хэрэглэгчид захиалга хийх нь нэмэгдэж байгаа.